brandAir Spencer

A19 Marine Squash

19,000₮
Богино тайлбар
Marine Squash үнэр нь тансаг, сэтгэл сэргээм гэдэгээрээ алдартай бөгөөд Японы автомашины үнэртүүлэгчдийн дунд онцгой байр суурь эзэлдэг.
Бүтээгдэхүүний код:A19

Энэхүү үнэр нь цитрусын тод ноотууд болох нимбэг, лайм, жүрж зэргийг багтаасан бөгөөд эдгээр нь жасмин, ванилийн зөөлөн, дулаан өнгө аястай хосолдог. Үр дүнд нь тэнгисийн сэвшээ салхи, нарлаг эргийн уур амьсгалыг санагдуулам "ozone" буюу цэвэр, шинэлэг мэдрэмжтэй үнэр бий болдог. 


Толгой ноот – Жүрж, лайм, нимбэг

Зүрхэн ноот – Мэлрэг болон сараана цэцэг, озоны ноот 

Суурь ноот – Ваниль, заар, хуш мод


Хэрэглэх заавар:

Алхам 1: Лаазны дээд талыг нээнэ. (стикергүй тал)

Алхам 2: Метал таглааг аваад хуванцар таглааг хийнэ.

Алхам 3: 3-4 долоо хоногийн дараа доод талын таглааг авч, хуванцар таглааг шилжүүлэн хийнэ.

Лаазыг онгойлгохдоо гараа зүсэх эрсдэлтэй тул болгоомжтой харьцана уу.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл